Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштай байна

Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялснаас есөн удаад нь цэвэр ялалт байгуулаад байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштай байна
Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштай байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Аллентаун хотноо ирэх хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно.

“Premier Boxing Championship” продакшны зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрсөн долоо хоногоос 30-200 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж эхэлжээ.

Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялснаас есөн удаад нь цэвэр ялалт байгуулаад байгаа юм.

Хуваалцах