Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт гурван тулааны дараа бүсний төлөө өрсөлдөнө

Сонирхогчдын боксын рингнээ тулалдаж олимп, ДАШТ-ээс мөнгөн медалийг зүүж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт алс холын Америк Улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт гурван тулааны дараа бүсний төлөө өрсөлдөнө
Н.Төгсцогт гурван тулааны дараа бүсний төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын рингнээ тулалдаж олимп, ДАШТ-ээс мөнгөн медалийг зүүж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт алс холын Америк Улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн.

Тэрбээр оны өмнө ээлжит тулаанаа хийж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч мэргэжлийн рингэнд долоо дахь ялалтаа байгуулсан юм.

Тэгвэл тэр өөрийн фэйсбүүк хуудасдаа дараагийн тулааныхаа товийг зарлажээ.

Тодруулбал “Найм дахь тулаан гуравдугаар сарын 12-нд болохоор төлөвлөгджээ” гэсэн байв. Мөн тэрбээр дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахад гурван тулаан үлдсэн байгаагаа хэлж 2017 онд дэлхийн аваргын бүстэй болох байхаа хэмээжээ.

Гэхдээ тэрбээр чухам хэнтэй рингэнд гарах нь тодорхойгүй байна.

Оны өмнө долоо дахь ялалтаа байгуулсан түүний жинд 1514 тамирчин байдгаас Н.Төгсцогт 73 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ.

Хуваалцах