Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт мэргэжлийн боксын тулаанд бэлдэж байна /Видео/

МУГТ, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт мэргэжлийн боксын тулаанд бэлдэж байна /Видео/
Н.Төгсцогт мэргэжлийн боксын тулаанд бэлдэж байна /Видео/. Зураг: МҮОНРТ

МУГТ, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон. Энэ талаар Монголын боксын холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасан “Түүний хувьд Азийн наадамд луйвардуулсан нь АНУ-д мэргэжлийн бокст хүч сорих нэгэн шалтгаан болсон байх. Холбооны зүгээс түүний жинд шинэ залуу тамирчин Н.Ариунболдыг нөөж, шигшээ багт урьсан” хэмээн ярьж байна.

Тэгвэл Н.Төгсцогт саяхан өөрийн твиттер хуудсандаа "Ингээд мэргэжлийн боксчин боллоо" хэмээн нийтлэж, мэргэжлийн боксчины үнэмлэхийнхээ зургийг тавьсан юм. Мөн түүнийг мэргэжлийн боксын алдарт дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад бэлтгэл хийж буй бичлэг youtube-д тавигджээ.

Хуваалцах