Н.Төгсцогт нутгийн дэвжээн дээрээ ирж тулалдана
Мэргэжлийн боксын ринг рүү "урваж" чамгүй амжилттай яваа Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тун удахгүй эх орондоо ирэх гэж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн боксын ринг рүү "урваж" чамгүй амжилттай яваа Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тун удахгүй эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр "Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д өрсөлдөх юм.
Энэ хүрээнд тэр ирэх арванхоёрдугаар сарын 11-13-нд Монгол бөхийн өргөөнд гурав хоног үргэлжлэн шилдгүүдээ тодруулах тэмцээнд 56 кг-ийн жинд эх орноо төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай тулалдах билээ.


















