Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Швейцарийн Лозаннь хотноо өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн саналтайгаар өндөрлөжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
Н.Төгсцогт олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Швейцарийн Лозаннь хотноо өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн саналтайгаар өндөрлөжээ.

Энэ хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орны төлөөлөгч оролцож санал хураахад 84 нь санал нэгтэй дэмжсэн байна.

ОУСБХ-ны 2013 оны шийдвэрээр мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпид оролцож болно гэсэн хязгаарласан заалт гаргаж байв. Гэвч шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпид оролцох эрхтэй боллоо.

Мэргэжлийн боксчид олимпийн эрхийн төлөөх хамгийн сүүлчийн тулаанаа Венесуэлийн Варгас хотноо ирэх долоодугаар сарын 3-8-нд хийх бөгөөд үүнээс олимпийн 26 эрх олгоно. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт оролцох билээ.

Дээрх шуурхай зарласан хуралд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан оролцжээ.

Хуваалцах