Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт “Рио-2016” олимпид оролцохгүй

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан билээ. Иймд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эрхийн тэмцээнд амжилт үзүүлбэл оролцох боломжтой болоод байв

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт “Рио-2016” олимпид оролцохгүй
Н.Төгсцогт “Рио-2016” олимпид оролцохгүй. Зураг: МҮОНРТ

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан билээ. Иймд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эрхийн тэмцээнд амжилт үзүүлбэл оролцох боломжтой болоод байв.

Гэвч тэрбээр фэйсбүүк хуудсаараа “Рио-гийн олимпид оролцох боломжгүй боллоо” гэсэн мэдээ дуулгалаа.

Тэрбээр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Пуэрто Рикогийн боксчин, “Динамит” хочит Рафэль Васкестай ирэх долоодугаар сарын 15-нд хийнэ. Хэрвээ тэр олимпид өрсөлдөх боломжтой байсан бол долоодугаар сарын 3-8-нд Вэнэсуэлд болох олимпийн эрх олгох мэргэжлийн боксынхонд зориулсан тэмцээнд оролцох байв.

Хуваалцах