Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч нууц хэвээр байна

Мэргэжлийн боксын рингэнд гарахдаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнгөрөгч арванхоёрдугаар сард Мексикийн боксчин Герман Меразтай тулалдсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч нууц хэвээр байна
Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч нууц хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын рингэнд долоон тулаан хийж, 100 хувийн амжилт үзүүлээд буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 12-нд болно. Гэхдээ түүний өрсөлдөгч хэн байх нь одоогоор оньсого мэт байна.

Мэргэжлийн боксын рингэнд гарахдаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнгөрөгч арванхоёрдугаар сард Мексикийн боксчин Герман Меразтай тулалдсан. Тэдний тулаан арванхоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болсон билээ. Тэрбээр Мексик нөхрийг хэдхэн секундын дотор буулгаж авсныг уншигч та санаж буй бизээ.

Хуваалцах