Н.Төгсцогтын тулалдааны бичлэгийг шалгаж байна
Азийн зуны спортын XVII наадмын 11 дэх өдөр боксын медалийн төлөөх тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдсан. Шүүгч БНСУ-ын боксчинд ялалтыг өгсөн юм.
Мэдээллийн алба

Азийн зуны спортын XVII наадмын 11 дэх өдөр боксын медалийн төлөөх тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдсан. Шүүгч БНСУ-ын боксчинд ялалтыг өгсөн юм. Шүүгчийн энэ шийдвэртэй манай тамирчин Н.Төгсцогт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хэдэн минутын турш рингээс буугаагүй. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ аварга шударга бусаар ялагдал хүлээлгэсэн Н.Төгсцогтын тулааны дараа АЙБА буюу Олон улсын боксын холбоонд протест бичсэн байна. Үүний дагуу Н.Төгсцогтын тулааныг шүүгчид бичлэгээр үзэн дахин шүүж шалгахаар болжээ.


















