Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө тоглоно

БНСУ-ын Чэжү хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй Гран при тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө тоглоно
Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Чэжү хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй гран при тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа Солонгосын бөх Жун Ен Жунтай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялснаар алтан медаль хүртсэн. Тэгвэл 100 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр мөн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Тэрбээр энэ удаа Украйны Артём Блошенкотой барилдана. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө шалгарсан юм.

Түлхүүр үг:Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө тоглоно
Хуваалцах