Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ

БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээнд 59 орны 375 /эрэгтэй 236, эмэгтэй 139/ жүдоч өрсөлдлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ
Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээнд 59 орны 375 /эрэгтэй 236, эмэгтэй 139/ жүдоч өрсөлдлөө.

Тус гранприд манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт хоёр жүдоч орсноор Япон улсын араас хоёрдугаар байрт жагслаа. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр зодоглож алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар ялсан юм.

http://resource.news.mn/sport/photo/2015/11/23/d010741172199c2dde9268c22c316d46original.jpg

Манай тамирчдын үзүүлсэн амжилт:Алтан медаль:-Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа-Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.ТүвшинбаярМөнгөн медаль-Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг-Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.УранцэцэгХүрэл медаль:-Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр-Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.ЦолмонШагналт VII байр:-Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн-Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг

Хуваалцах