Н.Түвшинбаяр дагах барилдаанд ялагджээ
БНХАУ-ын Чиндао хотноо болж буй жүдо бөхийн Гран тэмцээний эрэгтэйчүүдийн хасах 100 кг-ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр дагах барилдаанд ялагдлаа. Н.Түвшинбаяр эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Ван Шаотонтой барилдаж, 4:03 минутад
Мэдээллийн алба

БНХАУ-ын Чиндао хотноо болж буй жүдо бөхийн Гран тэмцээний эрэгтэйчүүдийн хасах 100 кг-ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр дагах барилдаанд ялагдлаа. Н.Түвшинбаяр эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Ван Шаотонтой барилдаж, 4:03 минутад цэвэр ялсан. Харин дараагийн барилдаанд ОХУ-ын Зафар Махмадовт ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд ОУХМ, Улсын начин Э.Энхбатад 3:52 минутад цэвэр ялагдсан байна.


















