Н.Түвшинбаяр олимпийн эрхийн төлөө зодоглоно
“Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн энэ сарын 30-наас ирэх сарын 1 хооронд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

“Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн энэ сарын 30-наас ирэх сарын 1 хооронд зохион байгуулагдана.
Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн байна.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглох юм.
Багийн бүрэлдэхүүн: Эрэгтэйчүүд
-60кг-д Г.Хэрлэн, Д.Баярмагнай
66кг-д Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр
81кг-д Г.Түвшинжаргал
-90кг-д Б.Жанчивдорж,
-100кг Н.Түвшинбаяр
+100кг-д П.Бүрэнтөгс зодоглоно.
Эмэгтэйчүүд:
57кг-д Д.Сумъяа
70кг-д Ц.Цэрэнханд
Б.Хулан, -78кг-д Б.Мөнхтуяа
Гранприд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 300 оноо, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль 120 оноотой болно.


















