Н.Түвшинбаяр улсын аварга боллоо
Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй уг тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн шилдгүүдээ шалгаруулжээ.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаанд 25 бөх барилдсанаас улсын аваргын алтан медалийг Г.Түвшинжаргал хүртсэн бол мөнгөн медалийг О.Ууганбаатар авчээ.
Харин 90 кг-ын жинд 20 бөх хүч бяраа сориж, алтан медалийг Х.Цогтгэрэл, мөнгөн медалийг Л.Отгонбаатар авсан байна.
Улмаар -100 кг-ын Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр алтан медалийг хүртжээ.
+100 кг-ын жинд 23 бөх өрсөлдөж залуучуудын дэлхийн аваргын алтан медальт Ө.Дүүрэнбаяр 2014 оны улсын аварга болж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа аж.