Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Н.Түвшинбаярын харцага цолыг мялаана

Энэ жилийн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж, шинэ цолны мялаалгын наадам хийхээр болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Энэ жилийн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж, шинэ цолны мялаалгын наадам хийхээр болжээ.

Есдүгээр сарын 6-нд болох уг мялаалгын наадмыг Булган Аймгийн Сайхан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах аж.

Одоогоор гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аварга жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголын баг тамирчдын дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тус тэмцээн энэ сарын 26-наас есдүгээр сарын 01-ний хооронд Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдах юм.

Түлхүүр үг:Цол мялаана
Хуваалцах