Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаярын өмсгөл найм, Д.Сумъяагийнх гурван сая 600 мянгаар үнэлэгдэв

Монгол Улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаярын өмсгөл найм, Д.Сумъяагийнх гурван сая 600 мянгаар үнэлэгдэв
Н.Түвшинбаярын өмсгөл найм, Д.Сумъяагийнх гурван сая 600 мянгаар үнэлэгдэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөж, гавьяуудын баг ялалт байгуулсан юм.

Тэмцээний үеэр Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар борлуулав.

Ийнхүү Н.Түвшинбаярын өмсгөл найм, Д.Сумъяагийнх гурван сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн юм.

Хуваалцах