Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь ажлаас чөлөөлж байна
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэж өөрийн фэйсбүүк хаягаар дөнгөж сая мэдэгдлээ.
Хуваалцах


















