Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Золбоо, Ө.Батзул нар Сассарид зодоглоно

24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо 125

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Золбоо, Ө.Батзул нар Сассарид зодоглоно
Н.Золбоо, Ө.Батзул нар Сассарид зодоглоно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болно.

24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо 125 кг-д хүч үзнэ.

Тус тэмцээнд манай тамирчдаас 2016 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Шоовдор, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 2018 онд ОУХМ С.Ганбаяр нар түрүүлж байв.

Хуваалцах