Наадамчид олны сэтгэгдэл ирэх жилийн өнгийг тодорхойлдог
Монгол түмний ёс заншил, соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулан сурталчилдаг үндэсний их баяр наадмын энэ жилийн онцлогыг наадамчин олон болон гадны жуулчид хэрхэн харж, дүгнэж байгаа тухай дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Мэдээллийн алба

Баяр наадмын зохион байгуулалт, иргэдийн сэтгэгдэл ямар байгаагаас тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог. Монгол түмний ёс заншил, соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулан сурталчилдаг үндэсний их баяр наадмын энэ жилийн онцлогыг наадамчин олон болон гадны жуулчид хэрхэн харж, дүгнэж байгаа тухай сурвалжиллаа.

Энэ жил баяр наадмыг Чингисийн талбай дахь соёл урлагийн нэгдсэн арга хэмжээгээр эхэлсэн нь үндэсний өв соёлийг түгээн хөгжүүлэхэд энэ баярын цар хүрээ ямар их нөлөөтэйг харуулж чадсан явдал байлаа гэж наадамчин олон ярьж байна. Тухайн жилийн наадмын тухай яриа ирэх наадам хүртэл гол сэдэв байсаар ирдэг нь ч Монголчуудын хувьд энэ баяр хичнээн эрхэм, бахархалт баяр болохыг илэрхийлнэ.
.jpg)
Энэ жил гадаадын жуулчдад зориулж Цэнгэлдэх хүрээлэн орчимд интернэтэд хязгааргүй холбогдох үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Мөн Төв цэнгэлдэхийн эргэн тойронд жуулчдад зориулж Монголын тухай, Баяр наадмын тухай мэдээллийг багцалсан танилцуулах хуудсыг бэлтгэн тарааж байлаа.
Айраг цагаа, амтат хуушуураас эхлээд цэнгэлдэхийн орчимд бүх төрлийн худалдааны цэгүүд байршжээ. Уламжлал ёсоор Монгол соёл, онцлогыг харуулсан төрийн соёмбо, үндэсний далбаатай наалт, зураг зурах үйлчилгээг ч үзүүлж байлаа. Харин энэ жилийн хувьд гадны жуулчдад зориулсан үйлчилгээг түлхүү үзүүлэхийн зорьж, цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүрийн ойролцоо жуулчдад зориулсан цэг ажиллаж байсан юм.


















