Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наадмаар поп дива тоглолт хийнэ

Хэрэв та тоглолтыг сонирхож байгаа бол 10-нд "Black and White", 11-нд дуучин С.Наран, 12-нд дуучин Б.Сарантуяа гэсэн хуваарийн дагуу тоглох юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар поп дива тоглолт хийнэ
Наадмаар поп дива тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Хоолойн цар, уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн поп дива Б.Сарантуяа, С.Наран болон “Black&White” хамтлагууд энэ сарын 10, 11, 12 - ны өдрүүдэд “River Sounds Live Music Club”-ийн 15 жилийн ойд зориулан тоглолтоо хийх гэж байна.

Их хотын залуус үндэсний их баяр наадмын үеэр дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж, сайхан наадах боломжтой болж байна. Хэрэв та тоглолтыг сонирхож байгаа бол 10-нд “Black&White” хамтлаг, 11-нд дуучин С.Наран, 12-нд дуучин Б.Сарантуяа гэсэн хуваарийн дагуу тоглох юм байна.

Хуваалцах