Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наадмын концертыг зохион байгуулах сонгон шалгаруулалт зарлав

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсноо зарлалаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын концертыг зохион байгуулах сонгон шалгаруулалт зарлав
Наадмын концертыг зохион байгуулах сонгон шалгаруулалт зарлав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоодугаар сард болж өнгөрсөн баяр наадмын ёслолын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас ирэх жилийн буюу Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсноо зарлалаа.

Түүнчлэн хуулийн этгээдийн саналыг ирэх сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод хүлээн авах юм байна.

Хуваалцах