Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наадмын нээлт, хаалтын тоглолтыг Д.Сосорбарам найруулна

Үзэх юм ихтэй нээлтийг хоног тоолон хүлээдэг наадамчдын энэ жилийн тасалбар долоодугаарын 06-аас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх аж. Энэ жилийн тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 16.000 төгрөг, 20.000 төгрөг, 24.000 төгрөг байх гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын нээлт, хаалтын тоглолтыг Д.Сосорбарам найруулна
Наадмын нээлт, хаалтын тоглолтыг Д.Сосорбарам найруулна. Зураг: МҮОНРТ

Дэнж хотойсон наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наадамчин олны хамгийн их үзэхийг хүсдэг, зорьж очдог газрын нэг бол Төв цэнгэлдэх дэхь наадмын нээлт билээ.

Үзэх юм ихтэй нээлтийг хоног тоолон хүлээдэг наадамчдын энэ жилийн тасалбар долоодугаарын 06-аас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх аж. Энэ жилийн тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 16.000 төгрөг, 20.000 төгрөг, 24.000 төгрөг байх гэнэ.

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Төрийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааны тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар хэдийнээ наадмын бэлтгэл ажилдаа оржээ.

Урьд урьдийн наадмын нээлт, хаалтаас тэс өөр өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр наадмын комиссынхон шамдан ажиллаж байгаа бөгөөд үндсэн 15.000 хүний суудал дээр тодорхой хэмжээний суудлыг үзэгчдийн хамгийн дээд хэсэг болоод зүлэг дэвжээний захаар нэмж байршуулахаар зориулалтын тавцангуудыг байршуулаад байна.

Түлхүүр үг:НаадамД.СосорбарамНээлтХаалт
Хуваалцах