Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наадмын түрүү бөхөд “Тоёото” корпораци автомашин бэлэглэнэ

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын түрүү бөхөд “Тоёото” корпораци автомашин бэлэглэнэ
Наадмын түрүү бөхөд “Тоёото” корпораци автомашин бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна.

Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.

Түүнчлэн энэ жилээс Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээ нэг дахин нэмэгдсэн байна. Байрын тоог хоёроор ахиулж тавдугаар байрт ч шагнал олгохоор болжээ.

Хуваалцах