Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Долоодугаар сарын 11-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бороо ор

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Долоодугаар сарын 11-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

Хуваалцах