Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наагий, Хулан нар хайрын дуу эгшиглүүлнэ

Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар гэгээн хайрын өдрийг тохиолдуулан энэ сарын 14-нд “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наагий, Хулан нар хайрын дуу эгшиглүүлнэ
Наагий, Хулан нар хайрын дуу эгшиглүүлнэ. Зураг: МҮОНРТ

Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар гэгээн хайрын өдрийг тохиолдуулан энэ сарын 14-нд “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байна.

Тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцох аж.

Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан авч ирдэг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм.

Хуваалцах