Начингуудын халз барилдаан болжээ
МҮБХ, "Хамаг Монгол" студитэй хамтран зохион байгуулдаг шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

МҮБХ, "Хамаг Монгол" студитэй хамтран зохион байгуулдаг шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Халз барилдаанд шилдэг 12 улсын начин зүүн, баруун гэсэн хоёр тал болон өрсөлдсөн бөгөөд улсын начин Ч.Баянмөнх ахлагчтай "Баруун тал"-ын баг ялалт байгуулжээ.
Зүүн жигүүр:
1. Э.Энхбат -1
2. Ду.Батбаяр -1
3. Б.Амарзаяа -3
4. Ц.Одбаяр -5
5. Р.Пүрэвдагва -3
6. Т.Баасанхүү -4 давж тус жигүүр нийт 17 даваа авчээ.
Баруун жигүүр:
1. Ч.Баянмөнх -2
2. Б.Сангисүрэн -4
3. А.Батмөнх -2
4. Ж.Чулуунбат -3
5. Б.Пүрэвсайхан -5
6. Л.Цэрэнтогтох -3 давж ийнхүү нийт 19 даваатайгаар ялалт байгуулсан байна.


















