Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Надаас урван одох зуны хэлж зүрхлээгүй үгс нь намар юм

Надаас урван одох зуны Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ Над руу шунан тэмүүлэх өвлийн Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Надаас урван одох зуны хэлж зүрхлээгүй үгс нь намар юм
Надаас урван одох зуны хэлж зүрхлээгүй үгс нь намар юм. Зураг: МҮОНРТ

Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ

Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ

Нулимсыг минь даган шиврэх борооны
Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ
Инээдийг минь тандан будрах цасны
Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ

Учирч амжаагүй нэгэндээ
Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ
Уулзаад хагацсан түүндээ
Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ

Ц.Баттуяа 2014.08.27

Хуваалцах