Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Нагано марафон”-д Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ

Өчигдөр болсон 19 дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 11 мянган гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 2 цаг 15 минут 15 секундэд замаа туулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нагано марафон”-д Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ
“Нагано марафон”-д Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Японы Нагано хотноо болдог уламжлалт “Нагано марафон” олон улсын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од дэд байрт шалгарчээ.

Өчигдөр болсон 19 дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 11 мянган гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 2 цаг 15 минут 15 секундэд замаа туулсан байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Сэр-Од Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд түүний дасгалжуулагчаар гэргий О.Оюунтуяа н ажилладаг билээ.

Хуваалцах