Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нагоя башё буюу долоодугаар сарын барилдааны эрэмбэ гарчээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбийг албан ёсоор зарлалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нагоя башё буюу долоодугаар сарын барилдааны эрэмбэ гарчээ
Нагоя башё буюу долоодугаар сарын барилдааны эрэмбэ гарчээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбийг албан ёсоор зарлалаа.

Башёгийн онцлог нь шинээр озэки цол авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн том цолны анхны барилдаан юм. Тэрбээр озэки цолтнуудынхаа баруун жигүүрийн хоёр дээр эрэмбэлэгджээ. Харин ёкозүна нарт хамгийн ойр буюу зүүн жигүүрийн тэргүүн озэкигоор Кисэносато бичигдлээ. Мөн Ичиножёо А.Ичинноров секиваке цолон дээрээ иржээ. Токитэнкү, Кагамио, Сэйро нарын гурван монгол сүмоч дээд зиндаанд дэвшлээ. Үүнээс улсын заан Д.Амгаагийн хүү Сэйро А.Өнөболдын хувьд анх удаагаа макүүчид барилдах юм.

Нагоя башё долоодугаар сарын 12-26-нд болно.

Хуваалцах