Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нагоя башёд 11 монгол сумоч барилдана

Мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын буюу Нагоя башёгийн банцүкэг зарласнаар Макүүчид Монголын 11 бөх хүчээ сорин барилдана.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нагоя башёд 11 монгол сумоч барилдана
Нагоя башёд 11 монгол сумоч барилдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын буюу Нагоя башёгийн банцүкэг зарласнаар Макүчид Монголын 11 бөх хүчээ сорин барилдана. Энэхүү дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж манлайлж ард нь 71 дэх Их аварга Какурюү М.Ананд бичигджээ.

Өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котоошигикү озеки кадобан болж, харин Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана. Нагоя башёд барилдах манай бусад бөхийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний 12, Кёкүшюхо барууны 12, Кагамио зүүний 14, Азумарюү барууны 14, Токитэнкү барууны 15, Араваши зүүний 17-д тус тус эрэмбэлэгджээ.

Хуваалцах