Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найдангийн хүүд бид улам найдаж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан судалгаагаар Монгол Улсаас “Рио-2016”-аас алтан медаль хүртэх тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн хүү Түвшинбаяр нэрлэгдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найдангийн хүүд бид улам найдаж байна
Найдангийн хүүд бид улам найдаж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан судалгаагаар Монгол Улсаас “Рио-2016”-аас алтан медаль хүртэх тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн хүү Түвшинбаяр нэрлэгдлээ.

Саяхан болж өндөрлөсөн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүлсэн нь элэг нэгт бидний итгэлийг улам бадраалаа.

Олон улсын жүдо бөхийн холбоо жин тус бүрт дэлхийд 22 дүгээр байрт багтсан тамирчинг олимпид оролцуулахаар зарласан. Н.Түвшинбаярын хувьд -100 кг-ын жиндээ 1362 оноотойгоор 13, олимпийн эрхийн чансаанд 1161 оноотойгоор 11 дүгээр байрт жагсч байгаа болохоор олимпийн наадамд гарцаагүй хүч үзнэ.

Харин энэ жил болох зуны олимпоос тэрбээр медаль хүртэж чадах эсэх нь оньсого мэт байна. Ямартай ч Найдангийн хүүд бид бүхэн найддаг хэвээрээ байгаа билээ.

Хуваалцах