Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наймдугаар сарын 14, 15-нд манай тамирчдын өрсөлдөх тэмцээн

Рио-Де-Жанейро хотын 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наймдугаар сарын 14, 15-нд манай тамирчдын өрсөлдөх тэмцээн
Наймдугаар сарын 14, 15-нд манай тамирчдын өрсөлдөх тэмцээн. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетик:

Рио-Де-Жанейро хотын 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

Бокс:

Өдөр 12:00 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:00 цагт) боксын 56 кг жинд Э. Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Тэрбээр 20 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар хүрэл медаль хүртэж байсан. Эхний тойрогт Доминиканы боксчныг 2:1 онооны харьцаатай хожиж гарч ирсэн.

Өдөр 12:45 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:45 цагт) боксын 64 кг жинд Б.Чинзориг ОХУ-ын боксчин Виталий Дунайцевтэй тулалдана. Тэрбээр 24 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар алтан медаль хүртэж байсан байна. Эхний тойрогт гоц мөргөсөн.

Орой 18:30 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны үүрээр 06:30 цагт) боксын 60 кг жинд Д. Отгондалай хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиане Оумихатай хийнэ. Тэрбээр 21 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар тавдугаар байрт шалгарч байсан байна. Эхний тойргуудад Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж гарч ирсэн.

Хуваалцах