Найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойн тоглолт болно
Монгол Улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Энэхүү арга хэмжээ энэ сарын 5-нд Улсын Филармонид болно.
Мэдээллийн алба

Монгол Улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Энэхүү арга хэмжээ энэ сарын 5-нд Улсын Филармонид болно.
Нээлтийн үйл ажиллагаа “Баярын хурал”, “Баримтат кино”-гоор эхэлж, “Монгол дахь симфони найрал хөгжмийн хөгжил” онол практикийн бага хурлаар үргэлжлэх юм байна. Харин хүндэтгэлийн концерт УДБЭТ-ын тайзнаа тоглогдох аж.
Тоглолтод Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, Ч.Чинбат, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар дохино.


















