Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Найргийн дарс” номын нээлт болов

Зохиолч М.Ундрахмаагийн “Найргийн дарс” ном уншигчдын хүртээл болжээ. “Найргийн дарс” нь дотроо дөрвөн бүлэг бүхий яруу найргийн ном.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Найргийн дарс” номын нээлт болов
“Найргийн дарс” номын нээлт болов. Зураг: МҮОНРТ

Зохиолч М.Ундрахмаагийн “Найргийн дарс” ном уншигчдын хүртээл болжээ. “Найргийн дарс” нь дотроо дөрвөн бүлэг бүхий яруу найргийн ном.

Ямарваа нэгэн хэв маягт баригдаагүй зохиолчийн хурц тод өнгө аяс, задгай, стандарт бус сэтгэлгээний гүн хэлбэр бүхий бичлэг өнөө цагийн нийгэмд төгс зохицолтой гэмээр. Аль ч улс орны нийгмийг утга зохиолын салбарынхан түрүүлж харан, шүлэг яруу найргаар төлөвшүүлж байдаг.

Энэ утгаараа “Найргийн дарс” хэмээх уг номыг уншсан хүн бүр төлөвшлийг олж, өөрийн амьдралдаа тусгаж хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна хэмээн номын зохиолч М.Ундрахмаа онцлосон байна.

Орчин үеийн нийгэм, залуус, хайр дурлалын талаар төдийгүй аав, ээж элгэн нутгийнхаа талаар бичсэн уг бүтээл уншигч таны мэлмийг баясгаж ухаанд тань ухаарал нэмэх буй за.

Хуваалцах