Найруулагч Б.Ганболдын “Мам” кино нөгөөдөр нээлтээ хийнэ
“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Мам” уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Мам” аймшгийн уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ. Тус бүтээлийн ерөнхий найруулагчаар “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” киног бүтээсэн найруулагч Б.Ганболд ажиллажээ. Мам гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай үг аж.
Түүнчлэн тус бүтээлд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж болон “Событ фильм” студийн жүжигчин Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа нарын гурван үеийн уран бүтээлч ажилласан байна.


















