Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найруулагч Г.Жигжидсүрэнгийн номын нээлт болов

Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн Монгол киноны түүхийг агуулсан “55:25...Сүүдэр шийний хүүхдүүд” номынхоо нээлтийг өчигдөр “Театрын музей”-д хийв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагч Г.Жигжидсүрэнгийн номын нээлт болов
Найруулагч Г.Жигжидсүрэнгийн номын нээлт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн Монгол киноны түүхийг агуулсан “55:25...Сүүдэр шийний хүүхдүүд” номынхоо нээлтийг өчигдөр “Театрын музей”-д хийв.

Тэрбээр тус номондоо Монгол киноны өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж, хоёр жилийн хугацаанд бичсэн гэнэ. Номын нэрэнд “55:25” гэх тоог тодотгосон нь монголын уран сайхны 55 киноны дүр, зохиол, утга санааны задаргааг багтаасан бөгөөд өөрийн найруулсан 25 киноны талаар бичиж, тэмдэглэсэн байна.

Түүний номын хуриманд Хөдөлмөрийн баатар, зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, ардын жүжигчин П.Цэрэндагва нарын зэрг уран бүтээлч хүрэлцэн ирсэн юм.

Г.Жигжидсүрэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кино, Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан билээ.

Хуваалцах