Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найруулагчийн Н.Наранбаатар зүүдэнд ч оромгүй явдлыг толилуулна

УДЭТ-ын бүхий л чанартай уран бүтээлийг найруулсан найруулагч бол Н.Наранбаатар. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү” зэрэг шилдэг жүжгүүдийг найруулсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагчийн Н.Наранбаатар зүүдэнд ч оромгүй явдлыг толилуулна
Найруулагчийн Н.Наранбаатар зүүдэнд ч оромгүй явдлыг толилуулна. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Үл таних эмэгтэй” ... зэрэг олон хит бүтээлийн эзэн. Тэрбээр энэ удаад “Зүүдэнд оромгүй явдал” киногоо үзэгчиддээ хүргэх гэж байна. Ихэр залуусын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг нар тогложээ.

Харин туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Навчаа, Г.Эрхэмбаяр, Б.Баатархүү, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцсон байна. Онцлог нь Н.Наранбаатар найруулагч өөрөө ч кинондоо оролцон тогложээ. “Зүүдэнд ч оромгүй явдал” энэ сарын 25-ны Баасан гарагт бүх кино театраар нээлтээ хийнэ.

Түлхүүр үг:Н.Наранбаатар найруулагчийн ээлжит хит бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал”
Хуваалцах