Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Найруулга-2016” цохивор хөгжмийн тоглолт маргааш болно

Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 11, 12-нд цохивор хөгжмийн чуулгын шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолт ес дэх жилдээ болох гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Найруулга-2016” цохивор хөгжмийн тоглолт маргааш болно
“Найруулга-2016” цохивор хөгжмийн тоглолт маргааш болно. Зураг: МҮОНРТ

Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 11, 12-нд цохивор хөгжмийн чуулгын шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолт ес дэх жилдээ болох гэж байна.

“Найруулга-2016” тоглолтын суурь бүтээлээр Оросын суут хөгжмийн зохиолч М.Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд” хэмээх алдартай бүтээл байх нь. Энэхүү хөгжим нь зохиогч уран зургийн үзэсгэлэн үзэж явахдаа зургаас зургийн хооронд төрсөн санаагаар бүтжээ. Олон богинохон хөгжим буюу “Зугаалга”, “Одой хүн”, “Цэцэрлэгийн хүүхдийн шуугиан”, “Том дугуйтай модон тэрэг”, “Өндөгнөөсөө гарсан дэгдээхэйн бүжиг”, “Баян, ядуу хоёр еврей” зэргээс бүрддэг аж.

Түүнчлэн энэ үеэр Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Намрын шөнө” дуу, Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны мэндэлсний 90 жилийн ойд хүндэтгэл үзүүлж “Хурдан зээрд” дууг цохивор хөгжмийн чуулгын уран бүтээлчид тоглох юм байна.

Хуваалцах