“Найзын яриа” (фото)
Эрхэм уншигч та бүхэнд “Найзын яриа” өдөрлөгийн зарим зургаас хүргэж байна
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Эл өдөрлөгийн үеэр “Найзын яриа” комикс номыг танилцуулахын зэрэгцээ хүүхдүүдэд шударга ёсны ойлголт, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилготой “Би шударга хүүхэд” хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачуудын дунд шударга ёсыг гар зураг, шүлэг, дуу хөгжим, жүжиг зэрэг урлагийн төрлөөр илэрхийлэх сургамжит, хөгжөөнт, танин мэдэхүйн сургалт явуулсан.
Эрхэм уншигч та бүхэнд “Найзын яриа” өдөрлөгийн зарим зургаас хүргэж байна.


















