“Налайх Бизон” цувралыг тэргүүлж эхэллээ
Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг дөрвийн хоёр дахь тоглолт “Хэнтий ЭБЭГ”, “ Налайх Бизон” багийн хооронд боллоо.
Мэдээллийн алба

Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Үндэсний лигийн дэд хэсгийн “шилдэг дөрвөн”-ийн тулаан уржигдар эхэллээ. Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг дөрвийн хоёр дахь тоглолт “Хэнтий ЭБЭГ”, “ Налайх Бизон” багийн хооронд боллоо.
Тус тоглолт эхнээсээ л өгөө аваатай маш сонирхолтой болж, хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдсөн. Ийн эцсийн мөчид оноо 100-100 харьцаатай тэнцэхэд “Налайх Бизон” багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ довтолгоогоо амжилттай болгосноор тэргүүлэл тус багт очсон юм. Харин сүүлийн таван секундэд Хэнтий аймгийн баг довтолгоо хийсэн ч бөмбөгөө алдсанаар 100-102 харьцаатай “Налайх Бизон” баг хожлоо.
Дээрх тоглолтыг тоглолтод “Налайх Бизон” багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ 22, Б.Очир-Эрдэнэ 20 оноо авч тэргүүлсэн бол шилдэг тоглогчоор 18 оноо, 23 самбар, зургаан хаалт хийсэн Ө.Мөнхбаяр тодорсон. Харин Хэнтий аймгийн багаас улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Шижирбат 18 оноо авснаар багаа тэргүүлжээ.


















