Налайх дүүрэг нийт 3377 гаруй хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна
Мэдээллийн алба

Налайх дүүрэгт "Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг" амжилттай зохион байгуулагдаж байна.

Налайх дүүргийн харьяа 10 сургууль, 14 цэцэрлэгийн нийт 3377 гаруй хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг насны ангиллаар
Цэцэрлэг дунд бүлэг (36 сар)
БС бага анги: 1 дүгээр анги
ЕБС дунд анги: 6 дугаар анги
ЕБС ахлах анги: 10 дугаар анги
36 сартай-672
• Өсөлт, хөгжил
• Хэл яриа
• Танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил
• Хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
6 настай - 892
• Өсөлт, хөгжил
• Харааны чадвар, харааны эмгэг
• Зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээнд хамруулна.
11 настай - 903
• Өсөлт, хөгжил
• Хараа
• Багана нурууны муруйлт, хазайлт
• Хавтгай тавхайн эрсдэлийг үнэлнэ.
15 настай-910
• Өсөлт, хөгжил
• Хараа
• Багана нурууны муруйлт, хазайлт
• Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ.
эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэгт нь идэвхтэй хамруулаарай.


















