Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Намайг аваад үлдээч'' киноны нээлт маргааш болно

Тэдний гол зорилго нь Монголын кино урлагт өрсөлдөх шинэ баг, шинэ дүр төрхийг үзэгч олонд таниулахад оршиж байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Намайг аваад үлдээч'' киноны нээлт маргааш болно
"Намайг аваад үлдээч'' киноны нээлт маргааш болно. Зураг: МҮОНРТ

"Дөрвөн бэрх" фильмийн анхны уран бүтээл болох "Намайг аваад үлдээч'' бүрэн хэмжээний уран сайхны кино маргааш "Тэнгис" кино театрт нээлтээ хийх гэж байна.

Тус фильм нь мэргэжлийн залуу уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд киноны баг, дүрийн сонголтыг ч мөн олонд хараахан танигдаж амжаагүй залуу уран бүтээлчид тоглосон байна.

Тэдний гол зорилго нь Монголын кино урлагт өрсөлдөх шинэ баг, шинэ дүр төрхийг үзэгч олонд таниулахад оршиж байгаа аж.

Киноны продюсероор "Mass Travel" компанийн захирал Б. Цолмонбаатар, зургийн даргаар Д.Ариунсанаа нар ажилласан бөгөөд жүжигчин Г.Өлзийсайхан киноныхоо дууг амьдруулсан байна.

Дашрамд сонирхуулахад, "Намайг аваад үлдээч" кино зөвхөн "Тэнгис", "Соёмбо", "Primecineplex" зэрэг кино театраар гарах аж.

Хуваалцах