Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Намайг оршуулаач" ганц хүний жүжиг тоглоно

Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар, дотоод зөрчлийг тусгасан тус бүтээлд жүжигчин Я.Билгүүнсар тоглож, найруулагчаар СТА Б.Бат-Өлзий ажиллах юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Намайг оршуулаач" ганц хүний жүжиг тоглоно
"Намайг оршуулаач" ганц хүний жүжиг тоглоно. Зураг: МҮОНРТ

Зохиолч П.Батхуягийн "Намайг оршуулаач" ганц хүний жүжиг ирэх баасан гарагт СУИС-ийн "Оюутан" театрт нээлтээ хийх гэж байна. Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар, дотоод зөрчлийг тусгасан тус бүтээлд жүжигчин Я.Билгүүнсар тоглож, найруулагчаар СТА Б.Бат-Өлзий ажиллах юм.

Энэхүү жүжиг өмнө нь хэвлэгдэж байгаагүй. Зохиолч "Ганц хүний Монгол жүжиг ховор байдгаас бид ихэвчлэн орчуулгын бүтээл тоглодог. Удахгүй хэвлэгдэх жүжгийн зохиолын номд багтсан таван жүжгийг "Гэгээн Муза"-д зориулан тавина" гэв. Үүний дараагаар түүний "Эр өндөг" жүжиг СУИС-ийн "Оюутан" театрт тоглогдох юм байна.

Хуваалцах