Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Намрын хуурайшилтын үед хог шатаахдаа болгоомжилъё

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын хуурайшилтын үед хог шатаахдаа болгоомжилъё
Намрын хуурайшилтын үед хог шатаахдаа болгоомжилъё. Зураг: МҮОНРТ

Намрын хуурайшилтын үед хашаа, зуслан болон гэр, байшингийн ойр орчимд хог шатаах нь гал алдах, улмаар ой, хээрийн түймэр үүсгэх эрсдэлтэй.

Салхинд хийссэн оч, дутуу унтарсан цог, үнс нурам нь хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж болзошгүй.

Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөөрэй

  • Хог хаягдал, хатсан өвс, навчийг ил задгай шатаахгүй байх.

  • Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын таглаатай төмөр саванд хийх.

  • Асаасан гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын эх үүсвэрийг хараа хяналтгүй орхихгүй байх.

  • Гэр, байшин, хашаа, саравчны эргэн тойронд түймрээс хамгаалах зурвас гаргах.

  • Хүүхдэд чүдэнз, асаагуур бариулахгүй, гал түймрийн аюулыг тайлбарлан ойлгуулах.

Хуваалцах