Намрын нээлтийн барилдаан эхэллээ
Зураг дээрх сумын заан цолтнууд улсын ахлах гарын даа Ё.Амарбаясгалан, улсын тэргүүн тайлбарлагч Б.Цогтбаатар, улсын ахлах гарын даа С.Шижирбаатар нарын хамт.
Мэдээллийн алба

Монгол бөхийн өргөөнд өчигдөр намрын улирлын нээлтийн барилдаан сумын заан болон залуу бөхчүүдийнхээр эхэллээ.
Үүнд 320 бөх хүч үзсэнээс Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Баттөмөрийн Батбаян ес даван түрүүлж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, сумын заан Энхтайваны Совджамц найм даван үзүүрлэлээ. Их шөвгийн гуравт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, сумын заан Соёлсүхийн Зээбүргэд шалгарав.


















