"Намрын тэргүүн"-д "Эрчим" баг түрүүллээ
Монголын волейболын холбоо, "Витафит групп" хамтран зохион байгуулсан волейболын “Намрын тэргүүн” тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд аравдугаар 31-нийг хүртэл болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монголын волейболын холбоо, "Витафит групп" хамтран зохион байгуулсан волейболын “Намрын тэргүүн” тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд аравдугаар 31-нийг хүртэл болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, ИНЕГ “Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”, ДЦС-4 ТӨХК-ий “Эрчим” болон “Хасу Мегастарс нарын долоон баг өрсөлдсөн. Харин “Намрын тэргүүн” тэмцээнд эмэгтэйүүдийн ангиллын багуудын тоо гүйцээгүй тул тэдний дунд тэмцээн зохион байгуулагдаагүй юм.
Долоон баг өрсөлдсөнөөс “Эрчим” алт, “Алтайн барс-2” мөнгө, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртлээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч Д.Баасансүрэн, шилдэг довтлогчоор “Алтайн барс-2” клубын А.Мөнхбаатар, шилдэг холбон тоглогчоор Г.Наранбаяр, шилдэг давуулагчаар “Алтайн барс-1” клубын Э.Сайханбаатар, шилдэг хамгаалагчаар "Эрчим" багийн Т.Отгонтөгс, тэгш тоглогчоор "Хасумегастарс" багийн М.Цэрэнбаатар, шилдэг хаагчаар “Эрчим” багийн Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.


















