Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Намуун, Дөлгөөн хоёрын хайрын түүх үзэгчдэд хүрнэ

Найруулагч Г.Баттуваан, продюсер Д.Содтулга нарын бүтээл эл киноны гол дүрд залуу жүжигчин М.Намуун, Г.Тэнүүн, Ш.Билгүүнзул, Ч.Даваа нар тогложээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намуун, Дөлгөөн хоёрын хайрын түүх үзэгчдэд хүрнэ
Намуун, Дөлгөөн хоёрын хайрын түүх үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

“Hypeman” энтертайнментын бүтээсэн “Намуухан” уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ. Найруулагч Г.Баттуваан, продюсер Д.Содтулга нарын бүтээл эл киноны гол дүрд залуу жүжигчин М.Намуун, Г.Тэнүүн, Ш.Билгүүнзул, Ч.Даваа нар тогложээ.

“Намуухан” киноны гол дүр дуу зохиодог залуухан охин Намуун хөгжимд дурлах хүслийг нь юу ч зогсоохгүй мэт хөдөлмөрлөнө. Нэгэн өдөр түүнд нам гүм тайван орчинд бүтээл туурвих боломж олдож, энгийн, даруухан ажилсаг залуутай учирдаг. Тэд анхны харцаараа бие биедээ татагдан үйл явдал цааш өрнөх аж. Намуунд Дөлгөөнтэй байхад дэлхий ертөнц яг зогссон юм шиг санагдаж, түүнд улам илүү хайртай болно. Тэдний гайхалтай түүхээс сэтгэл уярам хайрын дуунууд хэрхэн бүтэж байгаа талаар уг кинонд өгүүлэх юм байна.

Хуваалцах