Нандин хайр
Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байна.
Мэдээллийн алба

Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байна.
Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлснээс эхний ээлжинд найман дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод долоо хоног бүр нэгэн шинэ уран бүтээлээ цацаж байгаа юм.
Тэд энэ удаад “Нандин хайр" нэртэй шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Ингээд та бүхэндээ "Нарлаг диваажин" төслийн тав дахь уран бүтээлийг толилуулж байна.


















