Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нандин Цэнхэр Тэнгэр

МУГЖ С Батсүхийн дуулж олны дунд "Орчлонг хайрлаарай" хэмээх нэрээр танил болсон, Д.Нармандахын ая, Ц.Бавуудоржийн шүлэг "Нандин Цэнхэр Тэнгэр" дууг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нандин Цэнхэр Тэнгэр
Нандин Цэнхэр Тэнгэр. Зураг: МҮОНРТ

МУГЖ С Батсүхийн дуулж олны дунд "Орчлонг хайрлаарай" хэмээх нэрээр танил болсон, Д.Нармандахын ая, Ц.Бавуудоржийн шүлэг "Нандин Цэнхэр Тэнгэр" дууг та бүхэнд хүргэж байна.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замилангийн урсгал элээчихнэ ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай

Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай...

Хуваалцах