Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Наньжин 2014” наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ

Тэдгээр баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байранд болж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол улсын төрийн далбааг тамирчдад гардуулан өгч, амжилт хүслээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Наньжин 2014” наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ
“Наньжин 2014” наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-28-нд БНХАУ-ын Наньжин хотноо болох “Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн II наадамд манай улсаас буудлага, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн төрөлд таван тамирчин өрсөлдөхөөр таван дасгалжуулагчийн хамт Наньжинийг зорино. Тэдгээр баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байранд болж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол улсын төрийн далбааг тамирчдад гардуулан өгч, амжилт хүслээ.

Тэрбээр хэлэхдээ, “Залуучуудын олимпод дэлхийн олимпийн хорооны 204 гишүүн орны тамирчид оролцдог. Түүний дотор Монгол Улсын баг тамирчид эрх авах тэмцээнд амжилттай оролцож, таван тамирчин эрх авсан. Тиймээс маш ширүүн өрсөлдөөнд залуучууд маань мордох гэж байна. Өмнө нь Сингапураас хоёр алтан медальтай ирж шуугиулж байлаа. Тиймээс тамирчдаа сэтгэл зүйн хувьд дэмжээрэй гэж олон түмэндээ уриалж байна” гэв.

Тамирчдын бэлтгэлжилт, хамтарсан бэлтгэл, дасгалжуулагчийн зардал, тамирчдын хувцас хэрэгслийг ССАЖЯ-наас гаргасан бол замын зардал, байр, хоолны зардлыг МҮОХ-ноос хариуцаж байгаа аж.

Хуваалцах