“Наньжин-2014”олимпийн наадамд оролцох Монголын багийн тэмцээний хуваарь
БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд залуучуудын зуны “Наньжин-2014”олимпын II наадам болно.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16- 28-ны өдрүүдэд залуучуудын зуны “Наньжин-2014”олимпийн II наадам болно.
Олон улсын олимпийн хорооны 119 дүгээр чуулган Гватемала улсын нийслэл Гватемала хотноо 2007 оны долоодугаар сарын зургаанд болж, тус чуулганаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Жак Рогге залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах шийдвэрийг танилцуулж, санал нэгтэйгээр батлуулжээ.
Манай орноос бокс, жүдо, буудлага, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, триатлон, байт харваа, гимнастик, тэквондо, хөнгөн атлетик зэрэг спортын 11 төрөлд эрх авахаар 2013 оны тавдугаар сараас 2014 оны зургаадугаар сарын 31 хүртэл хугацаанд тивийн болон дэлхийн аваргын тэмцээнд 35 тамирчин оролцсон ажээ.
Харин “Сингапур-2010” залуучуудын анхдугаар Олимпийн наадам нь 2010 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Сингапур улсад зохиогдож, 205 орны 3517 тамирчид спортын 26 төрөлд өрсөлдсөн байна.
Энэ удаагийн “Наньжин-2014”олимпын наадамд манай улсаас таван тамирчин оролцох бөгөөд Н.Ангирмаа буудлагын спортоор, Ц.Цогтбаатар, Ц.Хулан нар жүдо бөхийн 66 кг болон 52 кг-ийн жинд, Б.Дөлгөөн чөлөөт бөхийн 46 кг-ийн жинд, М.Анхцэцэг хүндийг өргөлтөөр тус тус оролцох аж.
Монголын багийн тэмцээний хуваарь:
Event Time Judo Ц.Цогтбаатар Aug 17th 13:00 Boys-- 66kg Elimination round & Quarterfinals 18:00 Boys – 66kg Finals Ц.Хулан Aug 18th 13:00 Girls – 52kg Elimination and Quarterfinals 18:00 Girls – 52kg Finals Aug 21st 13:00 Team Shooting Н.Ангирмаа Aug 19th 09:00 Girls – 10m Air Rifle – Qualification 11:00 Girls – 10m Air Rifle – Finals Weightlifting М.Анхцэцэг Aug 21st 14:30 Girls – 63kg Session 07 Wrestling Б.Дөлгөөн Aug 25th 10:00 Girls Freestyle – 46kg Qualification 17:00 Girls Freestyle – 46kg Finals
Bottom of Form


















